О.Цогтгэрэл, Д.Ганбат нар Төрийн ордонд нударга зөрүүлжээ


О.Цогтгэрэл, Д.Ганбат нар Төрийн ордонд нударга зөрүүлжээ

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Төрийн ордонд нударга зөрүүлсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Ковидын үед Дүнжингаравын гадаа хууль бусаар хурал цуглаан хийж, АН-ын ҮБХ-ны гишүүдийг цуглуулсан. Ингэхдээ хөдөө ажиллаж байсан хүнийг дуудаж, олимпийн аварга, улсын начин нарыг маргалдах нөхцөлийг бүрдүүлж, орон байрыг нь бэлдсэн. Ийм муухай зүйлийг О.Цогтгэрэл бий болгож, хийсэн. Гэмт хэргээр барьцаалагдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүс АН-ыг байнга самардаг” гэсэн.

 

Түүний энэ мэдэгдлийн дараа О.Цогтгэрэл гишүүн нийгмийн сүлжээндээ "Амьдралдаа хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүстэй холбож, хүнд гэмт хэрэгт удаа дараа гүтгэж бна. Хуулийн байгууллагаар шалгуулж тогтоолгоно" хэмээн бичсэн байв. 

 

Түүний энэ үгэнд О.Цогтгэрэл эмзэглэсэн үү? Ямартай ч гишүүдийн дунд ширүүхэн маргаан үүсэж нударга зөрүүлжээ

http://www.shuud.mn/a/546212



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.