"Apple” компани БНХАУ-д "iPhone 14” загварынхаа үнийг 100 гаруй ам.доллароор хямрууллаа. Шинэ загвараа танилцуулснаас хэдхэн сарын дараа ийнхүү худалдах үнээ хямруулсан нь эрэлт бага байгаагийн дохио гэж шинжээчид үзэж байна.
Тодруулбал зарим нэгэн компаниуд "iPhone 14 Pro” загварын үнийг 11 хоногийн турш 118 ам.доллароор хямдруулжээ. Мөн Шэньжэнь дэх жижиглэн худалдаачид 700 орчим юаниар хямруулсан байна. Харин "Apple” компанийн албан ёсны веб хуудас дээр "iPhone 14” загварыг ердийн үнээр борлуулж байгаа аж.
Сэтгэгдэл