Пуужингийн сургуулилтад байлцсан "малгайтай хүн" хэн байв?


Өчигдөр буюу 2023 оны 03-р сарын 19-ний өдөр Хойд Солонгосын цөмийн цохилтыг дуурайлгасан пуужин хөөргөх сургуулилтын үеэр Ким Жон Уны хажууд зогсож буй цэргийн дүрэмт хувцастай хүний дүр төрх анхаарал татлаа хэмээн өмнөд Солонгосын төв мэдээллийн агентлагаас мэдээлжээ. Цэргийн жанжин бололтой энэ хүн нарны шил зүүж, хэн болохоо нуухын тулд бүр маск зүүжээ.

Харин Өмнөд солонгосын төв агентлагаас мэдээлсэнчлэн царайгаа нуугч тус эрхэм Хойд Солонгосын Үндэсний Батлан хамгаалахын сайд Кан Сун Нам гэх хүн бөгөөд Пуужингийн ерөнхий товчооны командлагч гэж таамаглаж байна. Эсвэл холбоотны ангийн командлагч юм уу Пуужингийн ерөнхий газрын даргын аль нь болох нь одоогоор тодорхойгүй байна.

БНСУ-ын Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч ээлжит хэвлэлийн бага хурал дээр "тухайн хүнийг гэрэл зургаас тодорхойлоход хэцүү" гэж мэдэгджээ. БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан гэрэл зургуудыг харвал тэд цэргийн дүрэмт хувцсан дээрээ пуужингийн довтолгооноос хамгаалах тэмдэг зүүсэн мэт харагдаж буй юм.

 

https://tsahiur.mn/n/s/13841


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.