Б.Энхбаяр аа Б.Жавхлан сайдын 40 гаруй тэрбум яагаад Хөгжлийн банкны сонсголоос чинь сугарч үлдэв


Б.Энхбаяр аа Б.Жавхлан сайдын 40 гаруй тэрбум яагаад Хөгжлийн банкны сонсголоос чинь сугарч үлдэв

 

Хөгжлийн банкны сонсгол гурван сарын хугацаанд гурван үе шаттай болж өнгөрлөө. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ахалсан энэ сонсголын дараа тэр Хөгжлийн банкинд юу болж өнгөрснийг гурван саяулаа харлаа гэж тодотгон саймшрав. Мэдээж тодорхой хэмжээнд үр дүнтэй, өнгөрснийг сануулж, маргаашд сэрэмжлүүлсэн, хэн юу хийж, яаж Хөгжлийн банкийг бусниулсныг олон нийтэд харуулсан. Гэхдээ харамсалтай нь мордохын хазгай гэгчээр Б.Энхбаяр Хөгжлийн банкны сонсголоо явуулахдаа ашиг сонирхлын уу, улс төрийн нөлөөллийн үү мэдэхгүй ямартаа ч сонсголд хэлэлцэх ёстой зарим асуудлыг санаатайгаар уу, санамсаргүйгээр үү "цох” дутааж, заримынх нь толгойг илээд өнгөрөөчихлөө.

Тухайлбал Хянан шалгах түр хорооны сүүлийн сонсголд Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгогдсон зээлийн асуудлыг хэлэлцэж өнгөрсөн. Уг нь энэ сонсголд Б.Жавхлан сайдын "замхруулсан”, Чингис хаан банкинд орсон 40 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг ярих ёстой байв. Гэвч энэ асуудал сонсголд орж ирээгүй нь ЯАГААД гэсэн асуулттай үлдээв.

Хөгжлийн банкнаас авсан зээлээ огт төлөөгүй компаниудын дотор Сангийн сайд Б.Жавхлангийн хамаарал бүхий "Чингис хаан банк” байгаа. "Чингис хаан банк”-ны Хөгжлийн банкнаас авсан зээл 49.7 тэрбум төгрөгт хүрч, чанаргүй ангилалд багтаад удаж байгаа бөгөөд зээл авсан цагаасаа хойш эргэн төлөлт огт хийгээгүй байна.

Чингис хаан банкны хувь эзэмшдэг Ц.Баярсайханы нөхөр Б.Батхүүтэй Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаа "Ньюгоби гэйт” гэх компанийг хамтран эзэмшдэг нь ил болчихсон. Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөс, УИХ-ын гишүүн болонгуутаа 2017 онд Хөгжлийн банкны хуулийг өөрчилж, тус банкинд өөрийн багаа бүрдүүлж өнөөдрийн "Хөгжлийн банкны" гэх их хулгай луйврыг цэцэглүүлсэн гол хүн нь түүнийг гэдгийг ч улс төрчид, хэвлэлийнхэн бичсэн. Яг энэ замаараа Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийг өөрийн эхнэрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг "Чингис хаан банк"-руу шилжүүлж алга болгосон гэдэг.

2018 оноос үйл ажиллагаа нь догдолдож эхлэн, 2019 онд төлбөрийн чадваргүй болчихсон байсан "Чингис хаан банк" 25 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авсан нь том улс төрчийн нөлөө орсныг баталдаг. Мөн тус банк "Хөгжлийн банк"-ны хоёр охин компаниас мөнгө нэхэх эх үүсвэр байршуулсан байдаг. Тодруулбал "Ди Би Эм" лизингээс 9,3 тэрбум төгрөг, "Ассет менежмент"-ээс 1,1 тэрбум орчим төгрөгийн эх үүсвэрийг байршуулсан байдаг. Түүний эхнэрийн хамаарал бүхий банк энэ мэт байдлаар Хөгжлийн банкнаас зээл аваад буцаан төлөөгүй байгаагаас гадна түүний хамаарал бүхий хүмүүс ч Хөгжлийн банкинд бөөнөөрөө орсон байдаг.

Тухайлбал, эдгээр заал гарах үед "Ди Би Эм” лизингийн захирлаар их сургуулийнх нь дотны найз гэгдэх н.Пүрэвсүрэн нь очсон байдаг бол Хөгжлийн банкны Зээлийн газрын даргаар Б.Жавхлангийн менежер н.Мөнхбаяр ажиллаж байсан байдаг.

Өнгөрсөн намрын чуулганы үеэр төсөв хэлэлцэж байх явцад Хөгжлийн банкны дахин санхүүжилтийн баталгаа гаргах асуудлыг оруулж ирж, татвар төлөгчдийн мөнгөөр Хөгжлийн банкны зээлийг төлүүлэх санаархал ч явсан. Зээлээр мэргэшсэн хүн гэгдэх түүний энэ мэт чих халууцуулсан асуудлууд, Хөгжлийн банкинд зээлээ төлөөгүй "Чингис хаан банк”ныхныг сонсголдоо яагаад оролцуулаагүйдээ Б.Энхбаяр гишүүн тайлбар хийх хэрэгтэй.

https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/40883

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.