Хичээлийн шинэ жилийн эхний өдөр найман хүүхэд зам тээврийн осол өртжээ. Тэдний гурав нь асран хамгаалагчгүй явж байхдаа зам тээврийн осолд өртсөн байна. Тиймээс ЗХАБТХ-ийн 13.2.7-ын эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар Замын цагдаагийн газраас шалгалтын ажлыг эхэлжээ.
Сэтгэгдэл