Дөрөвдүгээр сараас хойш унадаг дугуйтай холбоотой 11 осол бүртгэгдээд шалгагдаж байгаа


Дөрөвдүгээр сараас хойш унадаг дугуйтай холбоотой 11 осол бүртгэгдээд шалгагдаж байгаа

 

Урин дулааны цагт унадаг дугуй, цахилгаан скүүтер зэрэгтэй замын хөдөлгөөнд зорчих нь нэмэгддэг. Харин эдгээрт зориулсан зам хомс тул автомашинтай зэрэгцэн явж байгаа нь тодорхой эрсдэлүүдийг үүсгэж байна.

Зам тээврийн осолд унадаг дугуйтай өртсөн иргэдийн талаар сэрэмжлүүлэг болох үүднээс Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа. 

Тэрбээр "Хүүхэд багачууд явганаар хөдөлгөөнд оролцох, унадаг дугуйтай харгалзах хүнгүй гадуур явах байдал нэмэгдэж байна. 2022 онд  унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаад осолд өртсөн 64 тохиолдол гарсан. Ослын улмаас 61 хүүхэд хөнгөн гэмтэж, гурван хүүхдийн амь нас хохирсон.

2023 оны эхний дөрвөн сард нийт 182 хүүхэд өртсөн осол бүртгэгдсэн. Ингэхдээ 196 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр бэртэж, долоон хүүхдийн амь нас эрстсэн. Тус хугацаанд унадаг дугуйтай осол бүртгэгдээгүй. Бүртгэгдээгүй нь нь хүйтний улирал байсантай холбоотой. 

Харин урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор иргэд унадаг дугуй их унаж байгаа. Тэр дундаа хүүхэд багачууд явганаар хөдөлгөөнд оролцох, харгалзах хүнгүйгээр унадаг дугуйтай явах нь нэмэгдэж байна. Дөрөвдүгээр сараас хойш унадаг дугуйтай холбоотой 11 осол бүртгэгдэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа" гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.