Тэмцээн албан хаагчдыг биеийн тамир, спортоор хичээллэх, идэвх санаачилгыг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, байгууллагуудын биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой. Тэмцээнд нийт 24 байгууллагын 600 гаруй ажилтан, албан хаагчид хүч чадал, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд тэмцээн дараах төрлүүдээр үргэлжлэн явагдана.
Үүнд:
- ДАРТСЫН ТЭМЦЭЭН: /2023.06.13/-ны өдөр "Шинэ тэрэг” дартсын клубын зааланд,
- ШАТРЫН ТЭМЦЭЭН: /2023.06.14/ -ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн урлаг зааланд;
- ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН: /2023.06.16/ -ны өдөр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн спорт зааланд;
- /2023.06.17/-ны өдөр "Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн спорт зааланд;
- КОРНХОЛЫН ТЭМЦЭЭН: /2023.06.17/-ны өдөр "Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн спорт зааланд;
- САГСАН БӨМБӨГ (3X3)-ИЙН ТЭМЦЭЭН: /2023.06.18/-ны өдөр "Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн спорт зааланд тус тус зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулна.
Сэтгэгдэл