АН-ын дарга асан С.Эрдэнэ 2023.05.28-нд Архангай аймагт явж байхдаа Хаянхярваа гэх эрийг хүргэн Г.Энхболдтой нийлэн бүлэглэн зодож дөрвөн хавирга, хамрын ясыг цөмлөн хугалж, зүүн нүдийг нь сохолжээ.
С.Эрдэнэ нь 2020 оны 4 сард Эрүүгийн хуулийн 22.1.3 дахь хэсэгт заагдсан авлига албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан шалгагдаж хэрэг нь шүүхэд шилжихэд бэлэн болчихсон байх үедээ энэхүү гэмт хэргийг өдүүлсэн байна.
Тодруулбал, С.Эрдэнэ нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байх үедээ буюу 2014-2016 оны хооронд Хаан, Голомт, Төрийн банкинд байрлаж байсан НДС, ЭМС-ийн мөнгөн хөрөнгө болох 240 тэрбум төгрөгийг Капитал банкинд шилжүүлэн байршуулж сар бүрийн 10 хувийн хүүг өөрийн Молор трейд, Молор канстракшн зэрэг компаниудаар дамжуулан иддэг байсан гэмт үйлдэлд холбогдсон юм. Мөн Дархан гурил тэжээл компанийн 400 сая төгрөгөөр үнэлэгдсэн элеваторыг улсад 16 тэрбум төгрөгөөр зарж 10 тэрбум төгрөгийг нь хувьдаа авч идсэн хэрэгт холбогдсон байна.
С.Эрдэнийг гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ гэмт хэрэг үйлдэж Т.Хаянхярвааг зодсон гэдэг үндэслэлээр түүнийг цагдан хорих ёстой боловч өдгөө гадуур эрх чөлөөтэй явж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэж цагдан хорих үндэслэл юм.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
Tac.mn
Сэтгэгдэл