Тархинд чип суулгах технологийн туршилт хийгдэж байна


 

Ханжөү хотод хоёр дахь удаагийн дижитал экспо энэ сарын 23-нд эхэлж, өнөөдөр 27-нд өндөрлөлөө. Тус экспод Хуавэй, Астразенека, Панасоник зэрэг гадна дотны компаниуд био эм бэлдмэл, ухаалаг технологи, ухаалаг үйлдвэрлэлийн шинэ технологи дэлгэн үзүүлжээ. Эдгээрээс хүний тархинд чип суулгах туршилт хүмүүсийн анхаарлыг маш ихээр татсан байна. 

Энэ технологийн туршилт гадна дотны судалгааны багуудын олон жилийн хүчин зүтгэлээр ихээхэн ахицтай байгаа юм байна. Өдгөө Америкын тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг Neuralink компани болон Хятадын хүчирхэг тархи буюу BrainCo компаниуд энэ чиглэлээр, тодруулбал тархинд чип суулгах технологиор дагнан туршилт хийж, тархины саажилт, паркинсон, хүнд хэлбэрийн саа өвчнийг эмчлэхэд ашиглаж байна. 

Хятадын хүчирхэг тархи буюу BrainCo компанийн бүтээгдэхүүний талаар хаданд авиралтын тамирчин Линь Гөчю хэлэхдээ, "Би багадаа санамсаргүй ослоос болж доод бие минь мэдээ алдсан. Өмнө нь дэлхийн янз бүрийн брэндийн хиймэл хөл хэрэглэж байсан ч тийм ч үр дүнтэй байгаагүй. Хожим харин хүчирхэг тархи буюу BrainCo компанийн ухаалаг хөлийг хэрэглэж, тус компанийн бүтээгдэхүүний туршилтанд сайн дураар орсон. Одоо би энэ шинэ бүтээгдэхүүн бүтээхэд гар бие оролцож байна. Би тархинд суулгсаан чипээр удирддаг ухаалаг хөл хэрэглээд гурван жил болж байна. Би одоо хэвийн алхаж чаддаг болсон. Фитнесс хийж чадна. Зааланд хиймэл хадны авиралтаар хичээллэх боломжтой болсон. Ухаалаг хөлийг нэг удаа цэнэглээд хэдэн өдөр ашиглаж болдог. Одоо энэ бүтээгдэхүүн маань зах зээлд гарч байна" гэлээ. 

Хятадын хүчирхэг тархи буюу BrainCo компани "Энэхүү ухаалаг хөл мэдрэгч технологийн тусламжтайгаар хүний бодлыг үе мөчинд дамжуулж команд өгдөг учир хоёр хөлөө тайруулсан хүмүүс хэвийн чөлөөтэй амьдрах боломжтой болж байгаа юм" гэж танилцуулжээ. Мөн энэ аргаар ухаалаг хиймэл гар бүтээжээ. Ухаалаг гараар эрүүл хүн шиг чөлөөтэй үйлдэл хийж болдог байна. 

Тархинд чип суулгах технологи, түүний программ хангамж хурдацтай хөгжиж байна. Энэ оны тавдугаар сар гэхэд Илон Маскын эзэмшдэг Neuralink компани Америкын хүнс, эм бэлдмэлийн удирдах газраас зөвшөөрөл авч, тархинд чип суулгах туршилтаа эхлүүлжээ. 

2016 онд байгуулагдсан уг компани өдгөө Link хэмээх тархинд чип суулгах төхөөрөмж судлан бүтээж байгаа гэнэ. Энэ чипний туслалцаатайгаар мартах өвчин, мөн сээр нурууны гэмтлээс болсон мэдрэлийн гаралтай өвчнийг анагааж, хэвтрийн хүмүүсийг босгож явуулах, ахуй амьдралын өдөр тутмын үйлдэл хийлгэх боломжтой болох юм байна. 

Эх сурвалж: cri.cn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.