“ДУРСАМЖ ЦАЦРАХ ШИДЭТ ӨДРҮҮД” урамшуулалт аян эхэллээ


ХААН Банк дурсамж цацрах шидэт өдрүүдийг тань улам гэрэлтүүлэх картын урамшуулалт аян зарлалаа.

Хэрвээ та Priority, Signature дебит карт болон бүх төрлийн кредит карттай бол 2023 оны 12-р сарын 12-ноос 31-ний өдрийг дуустал хугацаанд дараах сонгогдсон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС машин дээр картаа уншуулаад 30 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

Харилцагч тааль дэлгүүрт, хэдэн хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой вэ гэдгийг дараах жагсаалтаас хараарай.

Танд хэрвээ дээрх картууд байхгүй бол өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандан шинээр захиалан авч аянд амжиж оролцох боломжтой. Аяны хүрээнд шинээр Priority, Signature дебит карт болон бүх төрлийн кредит карт захиалсан харилцагчдадаа ХААН Банк “Welcome point” буюу 30,000 оноог (1оноо = 1₮) бэлэглэж байгааг дуулгахад таатай байна. Та шинэ картаа аваад аянд оролцож байгаа байгууллагуудаас эхний худалдан авалт хийгдсэний дараа “welcome point” оноо идэвхжих болно.

“Дурсамж цацрах шидэт өдрүүд” урамшуулалт аяны туршид цуглуулсан оноогоо thanks.mn цахим хуудасны оноо цэснээс шалгах боломжтой. Мөн welcome point оноогоо дараагийн худалдан авалтдаа зарцуулах буюу 30,000 төгрөгийг хасуулж төлөх боломжтой шүү.

Аянд хамрагдах карт, хөнгөлөлтийн мэдээлэлтэй танилцана уу.

Картын төрөл

Хөнгөлөлт хувь

Гүйлгээний дээд дүн

Нэг харилцагчийн авах хөнгөлөлтийн дээд хэмжээ

Platinum, Priority дебит карт

30%

3,000,000₮

900,000₮

Signature дебит, кредит, Glamour, Gold кредит картууд

20%

3,000,000₮

600,000₮

Энгийн кредит карт

10%

3,000,000₮

300,000₮

Жич: Урамшуулалд ХААН Банкны бизнес кредит карттай харилцагч нар хамаарахгүйг анхаарна уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.