Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорлоо


Монгол Улсад шинэҮндсэн хууль баталсан түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аваргашалгаруулах12 дахь удаагийнтэмцээнТөрийнордонд хоёр өдөр үргэлжилж,өнөөдөр (2024.01.07)аваргуудаа шалгарууллаа. Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсанШатар сонирхогчдынУлсын аварга шалгаруулах тэмцээнд21 аймаг, нийслэлээснийт4864 тамирчиноролцсоноос шигшээ тоглолтод 145 тамирчин шалгаран үлдэж,оюун ухаанаа уралдуулав.Ингээд эрэгтэй ангилалд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тамирчин Н.Батмөнх7.5 оноогоор тэргүүн байр, Дорноговь аймгийн тамирчин Э.Жаргалан7 оноогоор хоёрдугаар байр, Архангай аймгийн тамирчин Б.Цогт-Очир мөн 7 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Монголын хуульчдын холбооны тамирчин Б.Ургамалцэцэг 6.5 оноогоор тэргүүн байр, Дархан-Уул аймгийн тамирчин Б.Баттуяа 6.5 оноогоор хоёрдугаар байр, Сэлэнгэ аймгийн тамирчин О.Цагаанбаяр 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарсан юм.





Түүнчлэн эрэгтэй ангиллын IV, V, VI байрандБ.Цогтбаяр(6.5 оноо),Х.Жамбалцамц(6.5оноо),Н.Очирваань(6.0 оноо), эмэгтэй ангиллын мөн IV, V, VI байранд Э.Мягмарсүрэн(6.0 оноо),А.Саруулзаяа(6.0 оноо),Н.Мөнгөнсарнай(5.0 оноо) нар тус тус шалгарав.Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоорБатбазарын Ганбат(50+),Цэндхүүгийн Давааням(65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоорБавуусүрэнгийн Цэцэгчимэг(50+),Гүнсэнгийн Нямсүрэн(60+) нарыг тодруулсан юм.





Тэмцээний эрэгтэй ангилалд Цэвээндоржийн Эрдэнэбат (1700-аас доош),Галсанжамцын Цогнийсүрэн (рейтинггүй), эмэгтэй ангилалд Батхүүгийн Энхдэлгэр(1500-аас доош), Намнанбаярын Даваасүрэн (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо. Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж,Улсын Их Хурлын Тамгын Тэргүүндэд дарга М.Үнэнбатдэд дарга Ц.Батбаатар нар гардуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 



 


 




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.