Хятадын цахилгаан машин дэлхийн зах зээлд тэргүүлж байна


 

Хятад улс өнгөрсөн онд 30 сая автомашин үйлдвэрлэж, 30 сая автомашин борлуулжээ. Энэ бол дээд амжилт бөгөөд энэ 30 сая машинаас 4 сая 910 мянгыг гадаадад экспортолж, дэлхийд хамгийн том экспортлогч болохоор зорьж байгаа юм байна.

Цахилгаан автомашин үйлдвэрлэл Хятадад эрс өсөж, экспортод гарах тоо хэмжээ ч нэмэгдэж байна. Энэ чиглэлээр тэргүүлэгч BYD брэнд өнгөрсөн оны сүүлийн улиралд дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч боллоо. BYD брэндийн олон нийттэй харилцах хэлтсийн ерөнхий менежерийн туслах Лүө Хао хэлэхдээ "энэ гайхалтай үр дүн нь нийлүүлэлтийн сүлжээ, чанар, технологийн шинэчлэл, брэндийн өрсөлдөх чадвар зэргийг бүх талаар сайжруулсантай холбоотой" гэв. 

Хятадын автомашины экспорт өсөж, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд орж буй ч нөхцөл байдал, цаг үеийн онцлог байдалтай зохицох шаардлага бий гэж Хятадын "Deloitte" группийн ерөнхий захирал Жөү Линкүнь үзэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.