Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг, шинэ төлөвлөлтийн 74 чиглэлээс 34 чиглэлийг хэвээр үлдээхээр боллоо.Энэ төлөвлөлт өнөөдрөөс үйлчилж эхэлнэ. Нийтийн тээврийн зарим чиглэлийг сэргээх зохицуулалт хийх болсон талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэлэхдээ, “Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээж байна. Энэ нь нийтийн тээврийн зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байгаа. Шинэ төлөвлөлт буюу зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаа, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна” гэлээ.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа “Үндсэн гол магистрал замаар явж буй зургаан чиглэл, хот орчмын чиглэл, үндсэн чиглэл гээд дахин төлөвлөлтийн 34 чиглэлийг хэвээр үлдээж байна. Хуучин зорчдог байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг хэвээр үлдээж, 450 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөлөө” хэмээв.
Сэтгэгдэл