Өндөр жил буюу дөрвөн жилд нэг удаа тохиодог хоёрдугаар сарын 29-ний өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсын хэмжээнд энэ өдөр төрсөн 2302 иргэн байна. Энэ өдөр төрсөн хүмүүсээс хамгийн ахмад нь өдгөө 95 настай бол, хамгийн бага нь 4 настай байна. Мэндэлсэн иргэдийн 1,143 нь Улаанбаатар хотод байгаа бол орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 93 хүн амьдарч байна.
Энэ өдөр төрсөн хүмүүс төрсөн өдрөө хэзээ тэмдэглэх нь маргаан дагуулдаг учир зарим улс оронд хуулиар шийдэж өгчээ. Жишээлбэл Шинэ Зеланд улсад энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28нд төрсөнөөр бүртгэх хуультай. Манай улсын хувьд хуулиар тогтоож өгөөгүй учраас иргэд өөрсдөө мэдэн тэмдэглэдэг.
Сэтгэгдэл