Истанбулын шөнийн цэнгээний газарт гал гарч 29 хүн амиа алджээ


Истанбулын шөнийн цэнгээний газарт гал гарч 29 хүн амиа алджээ

 

ИСТАНБУЛ, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /Anadolu/. Истанбул хотын Бешикташ дүүргийн орон сууцны барилгад гал гарсны улмаас амиа алдсан хүний тоо 29 болж нэмэгджээ. 

 

Өмнө нь 25 хүн амиа алдаж, хүнд зэргийн түлэгдэлтэй гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Истанбул мужийн захирагч Давут Гюль мэдэгдсэн юм. 

 

Гал түймэр орон нутгийн цагаар 12 цаг 47 минутад Гайреттепе дүүргийн (Бешикташт дүүрэгт хамаардаг) 16 давхар орон сууцны хонгилд гарсан байна. Хонгилын хоёр давхарт "Masquerade" гэдэг шөнийн цэнгээний газар байрладаг бөгөөд тэнд барилгын засвар хийгдэж байжээ.

 

Урьдчилсан мэдээллээр, амиа алдсан хүмүүс бүгд тус клубт засвар хийж байсан барилгын ажилчид байжээ.

 

Эрх баригчид галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд гал түймэртэй холбогдуулан тус барилгын эзнээс гадна найман хүнийг баривчилжээ. Шөнийн цэнгээний газрын эзэд болон барилгын ажлыг гүйцэтгэгчдээс уг байранд засвар хийх ямар нэгэн зөвшөөрөл олгох хүсэлт ирүүлээгүй гэж Истанбул хотын захиргаа мэдэгдсэн байна. Галыг унтраахаар 30 нэгж техник бүхий 80 гаруй гал сөнөөгч ажиллажээ.

 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.