Хятад-Европын ачааны галт тэрэг “Бүс ба зам”-аар хурдалж байна


 Хэдэн мянган жилийн тэртээ эцэс төгсгөлгүй тэмээн жингийн цуваа эртний торгоны замын хөгжил цэцэглэлтийг илэрхийлж байсан бол хэдэн мянган жилийн дараа Хятад-Европыг холбосон ачааны галт тэргүүд сүлжилдэн байна. 2016 оны 03-р сарын 25-нд анхны галт тэрэг Өвөр Монголоос хөдөлж, Өвөр Монгол Хятад-Европын ачааны галт тэрэгтэй ойр харилцаатай боллоо.

        Нэг сарын дараа Жянсугаас ирсэн тусгай галт тэрэг Манжуураас хөдөлж, 10 хоногийн дараа зорьсон Польшийн Варшав хотод хүрлээ. Тэр цагаас хойш Өвөр Монгол Хятад-Европ ачааны галт тэрэгний эрин үед орсон. Одоогийн байдлаар Эрээн боомтод 12 улс орон, бүс нутгийн дотоодын 77 хотыг хамарсан 70 галт тэрэгний шугам ажиллаж байна. Манжуур боомтоор орж, гарах Хятад-Европын галт тэрэг 57 шугамтай бөгөөд 13 улс орон, бүс нутгийн дотоодын 60 хотыг хамарч байна. 2023 онд Эрээн, Манжуур боомтоор дамжин өнгөрөх Хятад-Европын галт тэрэгний тоо 3294, Манжуур боомтоор дамжин өнгөрөх галт тэрэгний тоо 5001 болж, Хятад-Европын галт тэрэгний бараг тал хувь нь Өвөр Монголын нутаг дэвсгэрт орж, гарч байгаа нь Хятад улсын бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулж байна.

        Өнөөдөр Хятад-Европын ачааны галт тэргэнд жимс, хүнсний ногоо, өдөр тутмын хэрэгцээт зүйлс төдийгүй фотоэлектрик бүтээгдэхүүн, цахилгаан суудлын автомашин зэрэг ачаа тээвэрлэдэг. Механик болон цахилгаан бүтээгдэхүүний экспорт 2023 онд 118.9 хувиар өсжээ. Цахилгаан суудлын автомашин зэрэг гурван шинэ бүтээгдэхүүний экспорт 48 дахин өссөн байна. Үүний зэрэгцээ "Ордос+Улаанцав-Орос" экспортын захиалгат галт тэрэг, "Баяннур+Улаанцав-Орос" захиалгат галт тэргүүдээ ажиллуулж байна. ОХУ-ын үр тариа, бордоо үйлдвэрлэдэг бүс нутгаас Манжуур руу тусгай цуваа явж байна.

        Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны "Алтан торгоны зам"-аар явж буй Хятад-Европын ачааны галт тэрэг ӨМӨЗО-ы Эрээн, Манжуур боомтоор дамжин өнгөрч, Хятадын зүүн, өмнөд муж, Орос, Монгол болон бусад улс орнуудын бүс нутгийн логистикийн хоорондох зайг богиносголоо.

        ӨМӨЗО томоохон боомтын бүс нутгийг хүчирхэг боомтын бүс болгон хувиргах үйл явцыг ахиулж, хүртээмж, холболт, тохируулга, үйлчилгээний чадавх зэрэг олон талт амжилтыг үргэлжлүүлэн хийсээр байна. Үүгээр зогсохгүй нээлттэй туршилтын бүс, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, иж бүрэн баталгаат бүс, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны бүс, хамтын ажиллагааны туршилтын бүс, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

        Дотоод холболт, гадаад өргөтгөл бол гол зүйл юм. "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалт нь экологийн байгаль орчныг хамгаалах, олон улсын үйлдвэрлэлийн хүчин чадал, дэд бүтэц зэрэг салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боомтын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж байна. Одоогийн байдлаар гадаадад нээлттэй боомтын тоо нэмэгдсээр байна. Өвөр Монголд гадаадад нээлттэй боомт 20 байгаа бөгөөд Хятад-Европыг чиглэсэн ачааны галт тэрэгний тоо 300 гаруй болжээ.

        Энэ нь Хятадын хамгийн олон боомттой, хилийн хуурай замын боомтоор хамгийн их ачаа тээвэрлэдэг муж болжээ. 2024 онд Өвөр Монгол Хятад-Европын ачааны галт тэрэгний өргөтгөл, чанарыг сайжруулахад тус дэм үзүүлж, Манжуур, Эрээн хот Хятад-Европын ачааны галт тэрэгний бааз, Хөххот, Улаанцав Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний түгээлтийн төвийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, ухаалаг гааль, ухаалаг боомт байгуулах болно. Мөн нийт явах галт тэрэгний тоог 10 хувиас дээш болгон нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна.

        Хятад-Европын галт тэрэг Хятадаас гарч Ази-Европыг холбон дэлхий дахинд үр өгөөжөө өгдөг. Хятад-Европын ачааны галт тэрэгний энгийн "сувгийн эдийн засаг"-аас "нэмүү өртөг шингэсэн эдийн засаг"-ийн өөрчлөлт нь "Бүс ба зам"-ыг хамтран байгуулж, тогтвортой, урт хугацааны хөгжилд хүрэх тод практик болжээ.

Сэтгүүлч: Л. НАРАНХҮҮ, ДАЙ ХҮН, ЖАО ЖИН, С.САРАНЧИМЭГ, МА ЛИНШЯН

 

Зохиогч: Л. НАРАНХҮҮ, ДАЙ ХҮН, ЖАО ЖИН, С.САРАНЧИМЭГ, МА ЛИНШЯН
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: ӨМӨС

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.