Улсын аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээний шүүлттэй холбоотой гомдлын улмаас Монголын мистер, 12 удаагийн аварга, ОУХМ, сумын заан, Хонгорын Херкулес хочит Т.Батнасангийн үйлдэлд МБФХ-ноос хариуцлага тооцохоор шийдвэрлэжээ. Тэрээр МБФХ-ны шүүгч нарыг заналхийлж, дарамталж зүй бус үйлдэл үйлдэл гаргасан гэнэ.
Харин тухайн шийдвэр нь энэ төрлийн спортын зарим тамирчдын шүүмжлэлийг дагуулж эхэлсэн байна. Жишээлбэл "Монголын бодибилдинг фитнесийн холбоо.Гаргасан зан авир ёс зүйн нь зөрчил гаргасныг нь хариуцлага тооцно уу гэхээс бусад Шүүлт болон шүүлтийн тал дээр гомдол гаргасных нь төлөө ийм шийдвэр гаргаж 4 жилээр хасна гэдэг нь Бусад тамирчдаа шүүлтээс болоод шүүмжилсэн хүмүүсийг айлган сүрдүүлж байгаа мэт харагдаж байна.Шүүлтийн дүнг нь ил гаргаж аль аль шүүгч ямар ямар оноо өгснийг нийтэд ил гаргаж тайлангаа тавихыг шаардаж байна.Тамирчин хүний маш олон жилийн хөлс хүч хөдөлмөрөөс гадна амьдралтай нь холбоотой зүйл учир ил тод байх хэрэгтэй" гэжээ.
Сэтгэгдэл