“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна


“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

 

БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулсан нүүрсний хэмжээ өнгөрсөн сард хоёр сая тонныг давжээ. Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр нүүрсээ хөрш орны боомтуудад хүргэх нөхцөлөөр 2023 оны хоёрдугаар сараас биржээр борлуулж эхэлсэн. Үүнээс хойш нүүрсний экспортын сарын хэмжээ энэ оны нэгдүгээр сард 2.04 сая тоннд хүрсэн аж. Энэ нь өмнөх хамгийн өндөр борлуулалтын хэмжээнээс 58.76 мянган тонноор давж, 137.8 сая ам.долларын орлого олох боломжийг бүрдүүлсэн гэнэ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс хөрш орны хилийн боомт хүргэх нөхцөлтэй нүүрсний сарын экспортын хэмжээ нь анх удаа урт хугацаатаар борлуулж буй гэрээний нүүрсний борлуулалтаас давсан үзүүлэлт болж, боомт хүртэл тээвэрлэх нөхцөлтэй нийлүүлэлтэд ахиц гарч буй аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.