Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ


Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ

 

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Өвс хулгайд алдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Б"-ийн 14 сая төгрөгийн үнэ бүхий 1,000 боодол хадлангийн өвсийг иргэн "С" хулгайлсан болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоолоо. 

 

Уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Иргэд, малчин Та бүхэн хадлангийн өвс, малын тэжээл болон бусад эд хөрөнгөө эзэнгүй орхихгүй байх, харуул хамгаалалт, хяналтаа сайжруулж, сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.