Зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон хэргийг илрүүлжээ


Зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон хэргийг илрүүлжээ

 

Цагдаагийн байгууллагаас 2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох зорилгоор зохих зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдсан 52 настай эрэгтэйтэй холбоотой хэргийг илрүүлж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Ашигт малтмал олборлох нэрийдлээр газрын хэвлийд халдах нь байгаль орчинд нөхөн сэргээх боломжгүй хохирол учруулах эрсдэлтэй бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох" гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд буруутай этгээдэд хуульд заасны дагуу торгох, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулдаг.

Иргэн та ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хуульд заасан зөвшөөрлийн дагуу явуулж, байгаль орчинд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.