Япон, Их Британи, Итали хамтарсан агентлаг байгуулахаар тохиролцов


 

Японы Парламентын доод танхим хамтарсан агентлаг байгуулах тухай хуулийн төслийг өчигдөр /2024.05.14/ батлав. Япон, Их Британи, Итали улс шинэ хэлбэрийн байлдааны сөнөөгч онгоц бүтээж, үйлдвэрлэх зорилгоор зохицуулалт, удирдлагын агентлагийг хамтран байгуулахаар тохиролцсон байна.

 

Японы хэвлэлд мэдээлснээр, энэ онд багтаж Их Британид тус агентлаг байгуулагдах бөгөөд гурван тал хамтран ажилтнуудаа илгээх юм байна. Цар хүрээний хувьд тухайн агентлаг нь олон зуун ажилтантай байх ба Гүйцэтгэх захирлаар япон хүн ажиллах болно гэж Японы хэвлэлүүд бичжээ.

Хуулийн төслийг Доод танхим батлан Дээд танхимд өргөн мэдүүлжээ. Парламентын Дээд танхим нь ойрын үед уг асуудлыг хэлэлцэнэ гэж хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.