Мөн байшингийн тавилгууд болон жижиг эдлэлийн бизнесээ ч худалдсан байна.
ТэрээрThe Daily Telegraph–д өгсөн ярилцлагадаа "Миний зорилго бол юу ч үгүй хоосон үлдэх" гэжээ. Мөнгө бол сөрөг үр дагавартай –өөрт чинь ирэх аз жаргалыг үгүй хийдэг зүйл" гэсэн байна.
Үүнийхээ оронд Innsbruck-д энгийн нэг жижигхэн байшин эсвэл ууланд нэг урц овоохойд амьдрах гэнэ.
Цуглуулсан мөнгөөрөө Төв ба Латин Америкийн орнуудад тусламжийн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд өөрөө энэ ажлаасаа цалин ч авахгүй юм байна.
Удаан хугацааны туршид би "хэдийчинээ их эд баялаг, тав тухтай байна төдийчинээ аз жаргалтай байна" гэж итгэж явлаа. Би илүү их эд баялагтай болохын тулд илүү хөдөлмөрлөх ёстой гэсэн дүрэм баримталдаг маш ядуу гэр бүлээс гаралтай бөгөөд үүнийгээ олон жил мөрдлөг болгон амьдарсан. Гэвч цаг хугацааны хэрээр өөр нэгэн зөрчилтэй үзэл бодол надад бий болсон. Доторх хүн минь надад "Одоо хийж буй зүйлс-тансаг амьдрал, өндөр хэрэглээгээ болиод жинхэнэ хүний амьдралаа эхлүүл” гэсэн үгийг үргэлж хэлдэг болсон. Би өөрийн хүсээгүй юм буюу материаллаг эд зүйлсийн боол болж буйгээ мэдрэх болсон. Надаас өөр олон хүн яг тийм байгааг ч мэдэрсэн. Гэвч би энэ байдлаасаа, намайг дөнгөлж буй энэ бүхнээс салах зориг гаргалгүй олон жилийг өнгөрөөжээ.
Эхнэртэйгээ Хавайн арлуудаар амарч явах 3 долоо хоногийн хугацаанд энэ шийдвэрээ гаргах бодол анх төрсөн юм. Өөрийгөө ямар аймшигтай, зүрх сэтгэлгүй, аз жаргалын мэдрэмжгүй болсноо ойлгоход маш хүнд байлаа. Энэ 3 долоо хоногийн туршид зарцуулж болох бүх мөнгөө үрсэн хэдий ч бид хэн нэгэн жинхэнэ хүнтэй тааралдаагүй, бид бүгдээрээ жүжигчин мэт санагдсан.Амралтын газрын ажилчид нь нөхөрсөг хүний дүрд, зочид нь чухал хүмүүсийн дүрд тоглоно, нэг ч бодитой хүн үлдээгүй мэт.
Тэрбээр Өмнөд Америк болон Африк тивээр моторгүй онгоцоороо аялж байхдаа ч мөн л ижилхэн бодол, гэмшил төрсөн мэдрэмжтэй байсан гэнэ. Тэдний ядуу бидний баян амьдралтай байгаа нь хоорондоо ямар нэгэн холбоотой гэж мэдэрсээр л байлаа.
Гэнэт би "хэрэв үүнийг яг одоо л хийхгүй бол хэзээ ч хийж чадахгүй” гэдгээ мэдэрсэн.
Ноён Рабедер Альф дахь байшингаа нэг бүр нь 87 фунтийн үнэ бүхий 21999 сугалааны тасалбараар зарсан бөгөөд олсон бүх мөнгө нь Латин Америкийн Сальвадор, Гондурас, Болив, Перу, Аргентин, Чили зэрэг орнуудад хөгжлийн тусламж, ажлын байрыг дэмжих зэрэг сайн санаа, буяны үйлсэд зориулагдах ажээ.
Тэрээр эд хөрөнгөө бүгдийг зарсны дараа надад хүнд зүйлээс салж эрх чөлөөтэй болсон мэт мэдрэмж төрсөн. Гэхдээ би үүгээрээ эд баялгийг сонгосон хүмүүсийг буруутгах гэсэнгүй, надад хэн нэгэнд зөвлөх эрх байхгүй, би зөвхөн өөрийн зүрх сэтгэлийн дууг л сонсоод ингэж шийдсэн юм гэжээ.
Сэтгэгдэл