Хаан, Төрийн банк, Улсын бүртгэлийн газрын ажилтнууд хамтран бусдын хувийн мэдээллийг ашиглаж МӨРИЙТЭЙ ТОГЛООМ зохион байгуулдаг байжээ


Хаан, Төрийн банк, Улсын бүртгэлийн газрын ажилтнууд хамтран бусдын хувийн мэдээллийг ашиглаж МӨРИЙТЭЙ ТОГЛООМ зохион байгуулдаг байжээ

 

Мөрийтэй тоглоом зохион байгуулж, бусдын дансаар мөнгө гарган авдаг байж болзошгүй үйлдлээр Хаан, Төрийн банкны болон Улсын бүртгэлийн ажилтнуудыг өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан байна. Энэ тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнөөдөр /2024.09.11/ цацагдаж буй. Банкны болон Улсын бүртгэлийн ажилтнууд иргэдийн мэдээллийг “зарж”, хувь хүний нууцыг задруулдаг байж болзошгүй юм. Уг бүлэглэлийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Бүлэг этгээдийн дунд банкны 8, Улсын бүртгэлийн газрын 7 ажилтан багтаж байгаа аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.