[video=]
Хятад, Монгол хоёр орон 2023 оны 9-р сарын 1-ны өдөр “Хятад-Монголын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны төв”-ийг хамтран байгуулсан явдал нь экологийн салбарт гаргасан хамтын ажиллагааны амжилтуудын нэг байж таарна.
Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын 2022 оны 11-р сарын 28-ны өдөр гаргасан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай” хамтарсан мэдэгдлийн хүрээнд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Хятад-Монголын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилго тавьсан. Энэ үер Хятад, Монголын байгаль орчинтой холбоо бүхий байгууллага нэгжүүд хамтран ажиллах санамж бичиг гаргасан. Мөн БНХАУ-аас Монголын талд экологийн нөхөн сэргээлт хийхэд техникийн дэмжлэг үзүүлж, хоёр улсын хил орчмын бүсэд хил дамнасан экологийн хамгааллын бүсийг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн амьтан, ургамлын экосистемийг нөхөн сэргээх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
2024 оны эхээр Монгол Улс нь БНХАУ-ын үүсгэн байгуулсан Дэлхийн хөгжил, өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны сангийн дэмжлэгтэйгээр ойн түймэртэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх, ногоон нөхөн сэргээлтийг бий болгох шинэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн ойн хэрэм, баян бүрд, ан амьтны хамгаалтын бүс зэрэг экологийн ногоон байгууламжийг хамтран байгуулах нь Хятад, Монгол хоёр улсыг стратегийн хамтын ажиллагааны шинэ загвар руу хөтөлсөн юм.
Хятад, Монголын экологийн салбар дахь хамтын хүчин чармайлт нь хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтад үргэлжлэн эерэг хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
Зохиогч: | Ц.УРАНТУНГАЛАГ |
Найруулагч: | С.УРЬХАН |
Эх сурвалж: | СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ |
Сэтгэгдэл