“Сумын төвийн шинэчлэл”-ийн ажил шийдлийн ЗГ-ын нэр хүндийг унагасан уу


“Сумын төвийн шинэчлэл”-ийн ажил шийдлийн ЗГ-ын нэр хүндийг унагасан ууЗГ аас хэрэгжүүлж буй "Сумын төвийн шинэчлэл төсөл” хүрээнд нийт 16 сумын төвд тохижилт ногоон байгууламж гэрэлтүүлгийн ажил болон инженерийн шугам сүлжээ шинэчлэх ,цэвэрлэх байгууламж усан сан гүнийн худаг барих, халаалтын зуух авто зам барих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Уг төслийн хэрэгжилт ажил гүйцэтгэлтэй танилцахаар БХБын сайд З Баянсэлэнгэ өнөөдөр гүйцэтгэгч компаниудын төлөөлөл болон хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Тайлан мэдээнээс үзвэл ажлын гүйцэтгэл 72.1 хувьтай дуусах шатандаа явж байгаа гэсэн боловч үнэн хэрэгтээ дээрх ажлууд дийлэнх сумдад маш муу явагдаж байгааг уулзалтад оролцсон УИХ ын гишүүн Гарамгайбаатар хатуухан шүүмжилсэн юм. Төслөөр сум тус бүр 5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд одоогийн байдлаар 59.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй явж байгаа юм байна. Тиймээс санхүүжилтээ хангалттай авсан байтал тэр хэмжээнд таарсан ажил хийгээгүй байгаа нь яамныхныг нэлээд бухимдууллаа.Хариуцлагын тухай ярих ёстой, дээрх сумдын болон аймгийн удирдлагууд МХЕГ СЯ ны төлөөллүүдийг байлцуулж дахин хуралдая, ер нь гүйцэтгэл нь авсан дүнтэйгээ нийцэхгүй бол ирэх оны төсвөөс нь хасаж УИХ-аар хэлэлцэх ёстой гэдгийг З.Баянсэлэнгэ сайд хэллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.