Лиценз олголтод дахин маапаан үүсчээ


Лиценз олголтод дахин маапаан үүсчээАшигт малтмалын газраас нутгийн зүүн хэсэгт өнгөрсөн наймдугаар сарын 24-өөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг бүртгэж эхэлсэн. Зүүн аймгуудад лиценз олгосон эхний өдөр системд алдаа гарч, гацсан дугаар олгоогүй гэх асуудлыг Тагнуулын Ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын хэлтэст шалгаж байгаа юм. Өмнөх систем гацсан шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байхад дахин өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 21-нд олгосон лиценз хүсэгчдийн дугаар олгох явцад бас дахин алдаа гарч сервер нь гацсан байна.

Энэ талаар Ашигт малтмалын газрын ажилтан Б.Бямбадоржоос тодруулахад "Энэ долоо хоногийн лиценз хүсэгчдийг дугаарыг олгох явцад системд алдаа гарсан тул дугаар олгогдоогүй. Ямар учраас алдаа гарсан талаар ажлын хэсэг гарч шалгаж байгаа. Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Т.БОЛОР


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.