ОЮУ ТОЛГОЙ ХХК-НЫ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО


ОЮУ ТОЛГОЙ ХХК-НЫ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО

Монголдоо төдийгүй дэлхийд алт зэсийн ордоор тэргүүлэх Оюу толгой ХХК-ны ханган нийлүүлэгчдийн форум 1 сарын 31-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Өмнөговь аймгийн удирдлагууд болон 15 сумын Засаг дарга нар холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд өмнөх жилээс хамрах цар хүрээ өргөн үр дүнтэй болсон байна.

Оюу толгой ХХК-ны нийт ажилчдын 25 хувийг манай аймгийн иргэд эзэлдэг бол бүтээгдэхүүн үйлчилгээний 18 хувийг орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд ханган нийлүүлэлт хийдэг байна. Тухайлбал хүнс, хувцас, тээвэр, барилгын чиглэлээр хамтран ажилладаг. Оюу толгой ХХК нь 2016 онд орон нутгийн худалдан авалтанд нийт 69 сая ам доллар зарцуулсан байна. Худалдан авалтыг сайжруулж, бизнес эрхлэгчдийг дэмжих хэрэгтэйг шат шатны удирдагууд онцолж байна.

Цаашид орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд, бизнес эрхлэгчдийг дэмжих, худалдан авалтыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлж манай аймгаас ажилчид авах талаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн нөлөөллийн сум гэхээс илүү 15 сумын хэмжээнд тэгш хүртээмжтэй байх бодлого баримтлан ажиллахаар боллоо.

ОЮУ ТОЛГОЙ ХХК-НЫ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО

 

ОЮУ ТОЛГОЙ ХХК-НЫ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.