580 саяын өрөө төлчихвөл “Moody’s” биднийг илүү үнэлэх үү?


580 саяын өрөө төлчихвөл “Moody’s” биднийг илүү үнэлэх үү?

 

Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл Монгол Улсынхтай адил буюу "СAA1” зэрэглэлд хамаарагдаж байгаа. Тэгвэл олон улсын үнэлгээний "Moody’s” агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг бууруулах эсэхээ шийдэхээр дахин үнэлэх болсноо мэдэгдээд байна. Ирэх гуравдугаар сарын 21-нд эргэн төлөгдөх нөхцөлтэй бондын төлбөртэй холбоотойгоор зээлжих зэрэглэлийг дахин үнэлэх болсноо   "Moody’s”  мэдэгдэж байна. Мэдээллээс үзэхэд, дахин үнэлгээний явцад Олон Улсын Валютын Сантай хийх хэлэлцээр эцэслэгдэнэ гэсэн хүлээлт байгаа аж. Зээлжих зэрэглэлийн дахин үнэлгээгээр ОУВС-ийн хөтөлбөр богино хугацааны эрсдэлийг хэр хэмжээгээр багасгахыг,  Монгол Улсын зээлжих чадварыг дунд хугацаанд хэрхэн тодорхойлохыг давхар үнэлэх аж.  "Moody’s” агентлаг албан ёсны үнэлгээний хариуг үнэлгээг эхлүүлснээс хойш гурван сарын дотор танилцуулах ёстой. Тэгэхээр 580 сая ам.долларын бондын өрийн асуудал ямар нэг байдлаар шийдэгдсэний дараах шинэчилсэн үнэлгээ гарна гэсэн үг юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.