Дэлхийн III дайн гарч болзошгүй


Дэлхийн III дайн гарч болзошгүйОйрхи дорнодын мөргөлдөөнөөс болж дэлхийн III дайн гарах уу? Тэгвэл, энэ асуултад цэрэг дайны талаар судалдаг хэд хэдэн шинжээч "тун магадгүй” гэж хариулж байна.

Оросын зэвсэгт хүчин Сирийн иргэний дайнд татагдан оролцсоноор дэлхийн III дайн дэгдэж тун магадгүй болжээ. Одоо Сирийн агаарын орон зайд Лалын улс (ISIS)-ын эсрэг цохилт өгч буй Орос болон барууны холбоотны байлдааны онгоцууд хоорондоо мөргөлдөж магадгүй нөхцөл үүсээд байна. "Миррор” сонинд өгүүлснээр өнгөрөгч Бямба гаригт Оросын агаарын хүчин Лалын улсын байнуудад 55 удаагийн цохилт өгсөн гэж бол АНУ тэргүүтэй холбоотны нисэх хүчин Лалын улсад 22 удаа агаарын цохилт өгчээ.

Үүний дээр Оросын агаарын цохилт нь АНУ-ын Тагнуулын төв газрын дэмжиж, сургасан босогчид руу чиглэж байна гэдгийг ерөнхийлөгч Ассадын эсрэг тулалдаж буй тэдгээр хүчин мэдээлжээ. Оросын энэ үйлдэл АНУ-ын хувьд байж боломгүй юм. Үүнээс үүдэн нэрээ нууцалсан нэгэн цэргийн шинжээч 30 секунд хүрэхгүй хугацаанд л дэлхийн III дайн дэгдэж магадгүй нөхцөл үүссэн гэж хэлснийг "Daily Record” сонин мэдээлсэн байна. Учир юун хэмээвээс, одоо Сирийн агаарын орон зайд дайсагнагч талуудыг  дэмжигч, огт өөр зорилготой орнуудын байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг, пуужин, нисгэгчгүй төхөөрөмжүүд сүлжилдэж байна. Тэгвэл энэ үеэр Оросын Су-34 ба АНУ-ын F-16 онгоцууд хоорондоо тун ойрхон буюу 20 милийн зайтай зөрсөн тохиолдол гарчээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэ бол маш аюултай тохиолдол юм. Энэ нөхцөлд хоёр онгоц 30 секунд хүрэхгүй хугацаанд мөргөлдөж болох байв.   

Хэрэв АНУ тэргүүтэй холбоотнууд болон Оросын онгоцуудын хооронд мөргөлдөөн гарвал энэ нь дэлхий нийтийн хувьд, маш аюултай үр дагаварт хүргэх нь тодорхой билээ.

 

Эх сурвалж: valuewalk.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.