Гадны хэвлэлүүдэд
Майкл Жексоны 17 настай охин Пэрис өөрийн дурлалт залуутайгаа гэрлэсэн
гэх мэдээлэл гарах болов. Пэрисын найз залуу нь 18 настай хөлбөмбөгчин
Чет Кастеллоу билээ. Бүсгүй хэн нэгний эхнэр болсон гэдгийг сэтгүүлчид
амархан олж мэджээ. Учир нь, тэрбээр нийгмийн сүлжээн дэх хувийн хуудсан
дээрх овгоо Жексон байсныг Жексон-Кастеллоу болгож өөрчилсөн аж.
Өмнө нь Пэрис энэ хавар ядам хуруундаа сүйн бөгж зүүсэн билээ. Тэр цагаас хойш шүтэн бишрэгчид нь түүнийг хэзээ нөхөрт гарахыг нь хүлээх болсон. Тэгвэл энэ үйл явдал маш нууц байдалд болсон бололтой.
Пэрис 18 нас хүрээгүй учир эмээ Кэтрин юм уу авга ах ТиЖэй нараасаа зөвшөөрөл авах шаардлагатай билээ. Дурлалт хос одоогоор энэ мэдээллийг нотлохгүй байгаа аж.
Эх сурвалж http://www.info.mn

Сэтгэгдэл