Тэрээр "Төрийн банкыг ашиг орлогогүй ажиллаж байна гэлцэх юм. Төр бодлогоороо дэмжээд тус банкийг оршин тогтнуулах боломж байна. Хөгжлийн банкнаас томоохон төсөл хөтөлбөр гээд баахан мөнгө гаргадаг хирнээ жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлд мөнгө гаргадаггүй, Монголбанкнаас гаргаж байгаа үнэ тогтворжуулах гэрээний мөнгийг ч хууль бус гээд байдаг. Ингэж суухын оронд нь дээрх мөнгийг Төрийн банкаар дамжуулж шийдэж болохгүй юм уу. Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль батлаад сан баталсан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль дагалдах сан, зээлийн батлан даалтын сан, Үйлдвэрийн тухай хууль батлаад сан батлаад хуулийг амь оруулахын тулд сан байгуулчихсан. Гэтэл эдгээр сан нь хувиараа бизнес, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг ажлын байртай болгож байгаа ч юм байхгүй, тус нэмэр болж байгаа зүйл ч алга.
Үүнийг шийдвэрлэх нэг гарц нь Хөгжлийн банкинд "хэвтэж” байгаа 950 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл гээд арилжааны банкуудад байршиж байгаа 500 тэрбум төгрөгийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Ингэхдээ Төрийн банкаар дамжууулан иргэдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр өгөх нь зүйтэй” гэсэн юм.
Мөн тэрээр дээрх аргаар тэтгэврийн зээлийн хүүг багагүй хувиар бууруулах боломж байгаа ч үүнийг хэрэгжүүлэх хүсэл, сонирхол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд алга гэж байлаа.
Д.ЖАРГАЛ
Сэтгэгдэл