Онц хэрцийгээр хүний амь хөнөөсөн М-д бүх насаар нь хорих ял оноожээ


Сүүлийн жилүүдэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор амь насаа алдах, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн золиос болох тохиолдол буурахгүй байна.

Архидан согтуурсанаас үүдэж гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд олон гарч байгаагийн нэг нь 2017 оны 07 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г-ийн нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, алхаар цохиж онц харгис хэрцгийгээр  санаатай алсан гэмт хэрэг гарсан байна.

Дээрх гэмт хэргийг  М нь согтуугаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сард хэлэлцээд, шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан бусдын амь насыг санаатай хохироосон гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оногдуулсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.