ЯПОНЧУУД ЁС ЗҮЙТЭЙ УЛС, ЗАЛРУУЛАХ БАЙХ
Чингис хааны маань нэрийг チンギス /Чингис/ гэж гадаад үгний катакана үсгээр бичдэг. Тэгвэл Бэлэг эрхтэнг ちんちん /чин чин/ гэж бичдэг. Шал өөр хоёр зүйл.
Сонирхолтой хошин аяс оруулах гэж их хааны нэрийг бас зургийг чин чин болгон хэвлэсэн байгаа нь үнэндээ монгол хүн бүрийн дургүйг хүргэмээр зүйл. Доромжилж байна л гэж бодож байна.
Японы зарим сайтуудаар ч "Их хааныг бэлэг эрхтэн хэмээн дуудсанд монголчууд уурлаж байна" нэртэй мэдээллүүд ч цацагдаж эхэлсэн байна.
Үнэндээ элчин сайдын яам ийм зүйл дээр асуулга сануулга тайлбарыг хийж байх ёстой байх гэж бодох юм.
Энэ компанид хүчтэй сануулга өгч уучлал гуйж, залруулах шаардлагатай.
Naidan Bazarsuren
Сэтгэгдэл