АНУ-аас Иерусалим дахь элчин сайдын яамаа 5-р сард ажиллуулахаар зарлав


 АНУ-аас Иерусалим дахь элчин сайдын яамаа 5-р сард ажиллуулахаар зарлав

Синьхуа агентлагийн мэдээ: 23-нд, АНУ-ын Төрийн департаментын  хэвлэлийн төлөөлөгч Хитер Науерт, АНУ-аас Иерусалимд сууж байгаа элчин сайдын  яамаа 5-р сараас ажиллуулна гэж мэдэгджээ. 


Хитер Науерт мөн өдрийн мэдэгдэлд, элчин сайдын яамаа ажиллуулах цаг  хугацаа Израйлийн улс байгуулагдсан 70 жилийн ойтой тохиож байгаа юм. АНУ-ын  шинэ элчин сайдын яам Иерусалимын Арона дүүргийн орчин үеийн байранд түр  хугацаагаар байрлах болно. Тус байр нь одоо Иерусалим дахь АНУ-ын Ерөнхий  консулын ажлын газар болно. Эхний хугацаанд Израйльд суугаа АНУ-ын элчин сайд,  цөөн тооны ажилтан ажиллах болно. Ирэх жилийн эцсээс өмнө, АНУ-ын Элчин сайдын  яамны баг ажлын байраа өргөтгөх болно гэжээ.


Хитер Науерт, АНУ тохиромжтой газар хайж Израйльд суух байнгын элчин  сайдын яам байгуулах гэж байна. Түүний төлөвлөлт, бүтээн байгуулалт нь урт  хугацааны ажил болно гэжээ. 

23-ны өдөр  Палестины ерөнхийлөгчийн ордон мэдэгдэл гаргаж, Израильд суугаа  элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим уруу дур зоргоор шилжүүлж болохгүй гэж  АНУ-д сэрэмжлүүлсэн юм .

     Далайнтуяа 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.