Сибирьт болсон онгоцны ослоор 15 хүн үрэгджээ
Пүрэв гарагт Сибирьт иргэний онгоц осолдож, 15 хүн амь үрэгдсэн тухай орон нутгийн удирдлагууд мэдээллээ.
Хөлгийн багийн дөрвөн гишүүн, 22 зорчигчийг тээвэрлэн явсан Ми-8 онгоц Москвагаас 2800 км-н зайд орших баруун Сибирийн Игарка тосгоны нисэх буудлаас хөөрснөөс 15 минутын дараа осолдсон аж.
Онгоцны ослоор 15 хүн амь үрэгдэж, 10 хүн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа гэж бүс нутгийн тээврийн байгууллагын удирдлагууд мэдээлсэн юм.
Харин амь үрэгсдийн дунд Оросын улсын өмчит Роснефть компанийн гурван ажилтан байсан гэдгийг тус компанийн зүгээс мэдэгдсэн байна.
Прокурорууд онгоцны аюулгүй байдлын зөрчлийг шалгах ажээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.TODAY.mn
Сэтгэгдэл