Жил бүрийн 6 сарын 1-нд уламжлал болгон тэмдэглэж, бүх нийтээр амардаг энэхүү өдрийн түүхээс толилуулья.
Энэ
өдөр нь Григорийн тооллын жилийн 152 дахь (өндөр жил бол 153 дэх)
өдөр. Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга
уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг
дэлхий нийтээрээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга
гаргасан билээ. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн
холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр
тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд
Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг "Хүүхдийн
баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Харин ардчилсан Монгол улсын
анхны Ерөнхийлөгч Хүүхдийн баярыг "Эх үрсийн баяр" болгосон билээ.
Цэлмэг
хөх тэнгэр гэрэлтэн, алтан наран гийсэн зуны сарын эхний энэ сайхан
өдөр тохиож байгаа Эх үрсийн баярын гал халуун мэндийг Монголын бүх
хатан бүүвэй ижий нар, хонгор хөөрхөн үрсдээ хүргэхийн ялдамд ижий
бүрийн сэтгэл сүү шигээ цагаан, мөнх хөх тэнгэр шигээ амгалан байж,
хүүхэд бүрийн нүднээс аз жаргал, баяр баясал гэрэлтэн байж, амьдрал нь
үргэлж баяр цэнгэл, инээд хөөрөөр бялхаж байхыг билэгдэн ерөөе!
Хүмүүн заяаг хайрласан ЭЭЖИЙГЭЭ та баярлуулаарай.
Амьдрал салаалж нахиалсан ҮРЭЭ та баярлуулаарай.
Эх хэмээх эрхэм алдрын эзэн БҮСГҮЙЧҮҮДДЭЭ
Эх үрсийн баярын мэнд хүргэе.
Сэтгэгдэл