Хоёр Энхболдын "хэрүүл" Сонгуулийн хуулийг чирлээ


Хоёр Энхболдын "хэрүүл" Сонгуулийн хуулийг чирлээ


Өнгөрсөн амралтын өдөр МАН-ын Бага хурал хуралдлаа. Гуравдугаар хуралдаанаараа улс оронд үүсээд байгаа асуудлын хүрээнд ямар шийдвэр гаргах, намын эв нэгдлийг хэрхэн бэхжүүлэх талаараа зөвлөлдсөн нь энэ. Өөрөөр хэлбэл, тэд ирэх сонгуульд ялах төлөвлөгөөгөө урьтал болгон ярьж, ялах үндэс нь дотоод эв нэгдэл, нягт цул байдал гэдгийг төв, орон нутгийн Бага хурлынхаа гишүүдэд захиж, дайлаа. Нөгөөтэйгүүр МАН-ын дарга М.Энхболд илтгэлдээ эрх баригч АН-аа буруутгасан. Тэр АН засаг барьсан үед эдийн засаг уруудан, ард иргэдийн амьдрал доройтож ирснийг "гашуун үнэн"-ийг сануулав. Мөн улс төрийн харалган бодлого нь эдийн засгаа тартагт нь тултал доройтуулж байгаад буруушаасан юм. Харин энэ үед ардчиллыг хөрөнгөжин баяжих хэрэгсэл болгож байгаа дүр эсгэгч нар буюу АН-аас ардчиллаа аварцгааж, Монголоо ядуурлаас аврах түүхэн үүрэг МАН-д ногдож буйг дурдсан нь эрх баригчдыг ихэд жихүүцүүлж орхилоо.


Тэдний хувьд Сонгуулийн хууль болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаас болж Бага хурлаа яаралтай хуралдуулсан. Тиймдээ ч  өнөөгийн УИХ цаг хугацааны хувьд ч, хүлээн зөвшөөрөгдөх чанараараа ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн. Мөн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь шинэчлэх саналыг дэмжих боломжгүй, ийм ч шаардлага байхгүй. Сонгуулийн санал хураалтын хар машины дүнг гар тооллогоор давхар баталгаажуулах намын саналаа ч давхар дайлаа. Энэ нь АН-д чиглэсэн хэрэг.  АН-ын хувьд МАН-ын гаргаж байгаа хар машины саналын хуудсыг гараар тоолохыг эсэргүүцэж, гүрийсээр байгаа. Гэвч сонгууль явуулах хугацааг гурван сараар хойшуулахын тулд МАН-ын гаргасан саналыг хүлээж авбал хэн, хэндээ өлзийтэй болно гэх. Гэтэл энэ байдлыг МАН-ын даргын тавьсан илтгэл өөрчиллөө. Түүний үг АН-ын даргын зэвүүг ихэд хүргэсэн учир хоёр намын даргаас болж Сонгуулийн хуулиа урагшлахад хэцүү болж байна. Тэд гаднаас авсан их хэмжээний өрийн асуудал, сонгуулиар шоу болгож иргэд мөнгө тараасан асуудлыг бие биенээсээ нэхэж, твиттер орчинд "хэрүүл” гаргасан нь Сонгуулийн хуулиа өөрчлөхөд тээг болчих шиг боллоо.

А.БИЛГҮҮН

newscom.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.