Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харганат багийн Аарцат гэдэг газар 16 настай хүү өнгөрсөн сарын 28-ны өглөө малдаа яваад сураггүй алга болсон билээ.
Хүүг аврах, эрэн хайх ажиллагааг 29-нд эхлүүлж, Жижиг нуураас унаж явсан морь нь үхсэн байхыг олсон. Тэгвэл хүүгийн цогцсыг өчигдөр олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Одоогоор хүүгийн үхлийн шалтгаан тодорхойгүй байна.
Үүнээс гадна тус аймагт 13 настай охин, 10 настай хүү сураггүй алга болоод 9 хонож байгаа юм.
Сэтгэгдэл