СУРАГГҮЙ БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГИЙН ЭРЛИЙГ ЗОГСООЖЭЭ


Баян-Өлгий аймгийн Цэнгэлт сумын малчин С-ийн хоёр настай хүү 2018 оны зургадугаар сарын 6-нд 19.00 цагийн орчимд гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон юм. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс ар гэрийнхэнтэй нь хамтран эрлийн ажиллагаа явуулсан ч өнөөдрийг хүртэл хүүг олоогүй.

СУРАГГҮЙ БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГИЙН ЭРЛИЙГ ЗОГСООЖЭЭ

Эх сурвалжийн мэдээлснээр ар гэрийнхнийх нь хүсэлтээр өчигдрөөс эхлэн эрлийг зогсоожээ. Хүүг алга болохын өмнө ширүүн урсгалтай голын хажууд орхисон байсан гэнэ. Тиймээс усанд осолдсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

Урин дулааны цагт эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмтэл бэртэл, ослоос урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас зөвлөлөө.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.