ЦАГААН ХАД СУУРИНГИЙН ЗАРИМ ХЭСЭГ УСАНД АВТЖЭЭ


ЦАГААН ХАД СУУРИНГИЙН ЗАРИМ ХЭСЭГ УСАНД АВТЖЭЭ

 

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад суурингийн зарим хэсэг усанд автсан мэдээллийг нутгийн иргэд хүргэж байна. 
Тус аймгийн Гашуун сухайт боомтын наад талын суурин буюу Цагаан хаданд өнгөрөгч шөнийн орсон борооны улмаас үйлчилгээний гэрүүд, засварын газар, айл өрхүүд усанд автаад байгаа ажээ.
Хайрхан багийн Засаг даргатай холбогдож энэ талаар тодруулахад тэрээр "Миний бие Улаанбаатар хотод ажлаар явж байна. Цагаан хаднаас өглөө нэг иргэн суурингийн зарим хэсэг усанд автаад байна гэж мэдээлсэн. Орлогч даргатай ярьж байгаа. Усанд автсан гэрүүдийн тоо одоогоор мэдэгдэхгүй байна" гэлээ. 
Цагаан хад сууринд 120 орчим үйлчилгээ үзүүлдэг нэгж байдаг бөгөөд тэдний ихэнх нь гэрүүд юм байна. Мөн 50-60 орчим айл өрх амьдардаг бөгөөд суурингийн болон нүүрс буулгах талбайнуудын нийтдээ хоёр мянга шахам иргэд байнгын оршин суудаг бол  8000 гаруй жолооч дайран өнгөрдөг юм байна.
Д.Мишигсүрэн
http://montsame.mn/read/95965

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.