Энэ хэрэг одоогоор АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд Б.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” зүйл ангиар яллагдагчаар татаад буй аж.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны зээлийн асуудлаар 90 гаруй хүнийг яллагдагчаар татаж үүний дотор ийнхүү Төв банкны ерөнхийлөгчийн нэр цохогдох болсон. Учир нь түүний хүү Л.Тэмүүжин нь Хөгжлийн банкийг анх байгуулагдсан үеэс нь эхэлж ажилласан бөгөөд одоо тус банкны Хөрөнгийн удирдлагын газрын даргаар томилогдоод байгаа. Түүний удирдлагад гурван чухал хэлтэс харьяалагддаг бөгөөд тэрбээр Хөгжлийн банкны бүрэн эрхийг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлагын багт хамаардаг учраас ийнхүү аав Б.Лхагвасүрэнг нь шалгах шалтгаан болсон аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Төв банкны ерөнхийлөгчөд хандан "Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн хүүхэд Хөгжлийн банкны нэг газрын захирал гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. Энэ үнэн үү. Хэрэв үнэн бол энэ болохгүй асуудал. Хөгжлийн банканд шалгалт хийх байгууллага нь Монголбанк. Энэ хэрэв үнэн бол маш том сонирхлын зөрчил. Та улс төрийн асуудалд орно. Хөгжлийн банк дампуурсан шалтгааныг тантай холбож авч үзнэ” гэж байв.
Түүнчлэн Хөгжлийн банкийг байгуулагдсан цагаас нь эхлэн ажилласан Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин ч эцгийнхээ араас шалгагдах магадлал өндөр буй аж.
https://erennews.mn/article/56936

Сэтгэгдэл