Гоц мөргөсөн С.Тэлмэн Бямбахишигийг өмөөрөн уурсав


"The Voice Of Mongolia"-ийн хоёрдугаар шатны сүүлийн хэсэг тун ч халуухан өрсөлдөөнөөр дүүрэн болж өндөрлөсөн. Шүүгчид шүүмжлүүлж буруу сонголт хийсэн тухай сэтгэгдэл цахим орчныг дүүргэж эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн оролцогчид ч мөн олны хэл амны бай болоод авсан. Шүүгч Болдын багийн гишүүн С.Тэлмэн гоц мөргөж дараагийн шатанд автоматаар орсон бол түүний багийн Бямбахишиг тэмцээнд үлдсэнээр хамгийн дуулиант оролцогчдоор тодроод авсан. Энэхүү дуулиан шуугиан оролцогчдод ихээхэн дарамт болж буй бололтой. Гоц мөргөсөн Тэлмэн Бямбахишигийг өмөөрөн "Нэг нь хасагдлаа гээд нэгнийг нь газар доор ортол муулж шүүмжилж явдаг олон юм ярьсан шалчига гарууд яасан их юм, энэ чинь зүгээр л тэмцээн, угаасаа нэг нь түрүүлнэ, тайван ...Тэр хүн чинь юу хийхээ мэдэж байгаа" хэмээн уурсаад авчээ. Шүүгчийн сонголт Бямбахишиг дээр тогтсон нь цаанаа нэг учир бий биз ээ. Харин түүнийг Бямбахишиг хэрхэн яаж харуулахыг хүлээх л үлдлээ. 

 

Image may contain: 2 people, people smiling

 

Image may contain: 1 person, text

 


 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.