ЕС
ЗҮЙ гэдэг тун чухал ойлголт. Л.Цэвэлийн "Монгол хэлний тайлбар тольд
"Ёс зүй гэдэг ойлголтыг "юмны зайлшгүй зүй тогтол жам тавилан” гэж
тайлбарласан байдаг юм. Тэгэхээр аливаа зүйлийг байх ёстой хэм
хэмжээнээс нь хэтрүүлэн, алдаа дутагдал дагуулсан буруу үйл хийх нь ёс
зүйгүй хэрэг явдал гэж ойлгох нь зөв шиг байгаа юм. Тэгвэл Монголын
улстөрд ёс зүйгүй үйл үйлдэгсэд цөөнгүй. Төрийн нэрээр түрий барин
түмний эрх ашгийг үл тоон хувиа борлуулж, довоо шарлуулсан нөхдүүд бий
ч, тэдэнтэй хариуцлага тооцдоггүй.
Тэдний
ёс зүйгүй үйлдлийг "илээд”өнгөрөөх хандлага хууль шүүхийн байгууллагад
ч, хэвлэлийн салбарт ч харагддаг нь үнэн. Нэг ёсондоо жинхэнэ хариуцлага
ярих ёстой, тооцох ёстой этгээдүүдээ илж өршөөдөг хэрнээ, иргэд
сонгогчид, нутаг орныхоо язгуур эрх ашгийн төлөө сэтгэлээсээ зүтгэж,
ажиллаж, гарц шийдэл хайж яваа хүнийг, захиалгатайгаар харлуулах, үйл
хэргийг нь зориудаар баллуурдах гэсэн кампанит ажиллагаа манайд их байх
болж. Уг нь бид ЁС ЗҮЙ гэдэг үгийг хэлэх ёстой газар нь харамгүй хэлж,
ёс зүйгүй үйлийг хийж байгаа нөхдүүдтэй хариуцлагыг тооцсон шиг тооцож
сурах хэрэгтэй байгаа юм.
Тэрнээс
нутаг орныхоо төлөө, улс Монголынхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй, зүтгэл
үнэнтэй хүнийг муулахдаа ЁС ЗҮЙ гэж бархираад байх нь зохимжгүй
санагдана. Анзаараад байхад Өмнөговь нутгаас УИХ-д сонгогдсон Н.Амарзаяа
гишүүнийг харлуулах, муучлах оролдлого сошиал хуудсуудаар ихээхэн явах
болжээ. Үүнийг бичигч би вээр Н.Амарзаяа гишүүнтэй уулзаж байгаагүй.
Түүнийг танихгүй. Гэхдээ нутаг орондоо ямар нэр хүндтэй хүн болохыг нь,
нутаг орныхоо төлөө гэсэн сэтгэлээр олон жил ажиллаж, хөдөлмөрлөж яваа
хүн гэдгийг нь мэдэх юм. Иргэд тэнэг биш. Сонгогчид сохор биш. Тиймээс ч
Н.Амарзаяаг нэр дэвших мандат өвөртлөснийг нь дуулсан даруйдаа л,
сонгогчид нь сонголтоо хийчихсэн байсан гэдэгт эргэлзэхгүй байна.
Н.Амарзаяа гишүүн нэгэнтээ "Би сонгогчидтойгоо уулзсан анхны
уулзалтаараа л ялна гэдгээ шууд мэдэрсэн” хэмээн хэлсэн нь Улаанбаатарт
шуугиан тарьж байсан даа. Тэгвэл тэр энэ үгийг зүгээр нэг хөөрч
бардамнаж хэлээгүй. Энэ бол нутаг орондоо зүтгэсэн зүтгэлтэй, олон
жилийн хөдөлмөр нь сонгогчдынх нь өмнө алган дээр тавьсан мэт ил
харагдаж чадаж байгаа хүний л үнэн үг юм аа. Тиймээс ч иргэд түүнд 100
хувь давсан итгэл үзүүлж, УИХ-д илгээсэн юм.
Н.Амарзаяад
хийх ажил их байгаа. Түүнд сонгогчид нь итгэж буй. Тиймээс сошиалын
элдэв хов живийн чанартай, хар мэдээллүүдтэй зууралдаж, цаг алдах
шаардлага түүнд үгүй. Тиймээс ч тэр болгоны араас Н.Амарзаяа тайлбар
хийгээд байдаггүй. Бусад шиг шалчиганаад, сошиалаар хариу сум илгээгээд
байдаггүй биз. Энэ бол төрийн хүнд байх ёстой эрхэмсэг бөгөөд хатуу
чанар. Гэтэл манай олонх улстөрчид яадаг билээ дээ. Намайг доромжиллоо,
намайг муу хэллээ гээд хэвлэлийнхнийг цагдаа шүүхэд өгчихдөг.
Сэтгүүлчдийг хууль шүүхийн үүдэнд уячихдаг. Тэгж хашраах бодлого
барьдаг.
Тэгвэл
Н.Амарзаяа амьдрал хатуу хөтүү гэдгийг мэдэх эмэгтэй хүн, бүсгүй хүн.
Тэр болгоны цаана хүний амьдрал явааг ойлгодог. Ухаарах байлгүй гэж
найддаг, бусдад. Гэсэн ч түүнийг бодлоготойгоор харлуулах гэсэн
хүмүүсийн хувьд хар ажиллагаа нь үргэлжилсээр байгаа бололтой юм.
Н.Амарзаяа
хууль тогтоох дээд байгууллагад гишүүнээр сонгогдоод гар хумхилгүй
ажиллаж буйг анзаарч харж байгаагаа хэлэх иргэд Өмнөговьд олон бий.
Нутаг орныхоо хөгжилд, иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд
хэрэгтэй шийдвэр гаргах хүмүүсийг Н.Амарзаяа гишүүн дагуулаад л нутагтаа
очдог. Иргэдтэйгээ, газар дээр нь уулзаж, ярилцдаг. Чухам ямар арга зам
байгааг хамтдаа эрэлхийлдэг. Тодорхой шийдлүүдэд хамтын хүчээр хүрч
буй.
Н.Амарзаяа
гишүүний хувиар чуулганд хамгийн идэвхтэй оролцдог гишүүдийн жагсаалтыг
тэргүүлэгчдийн нэг. Төрийн албаны тухай хууль, Хүнсний тухай хууль,
ЖДҮ-ийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох журам, Говийн бүсийн ХАА-н
салбарыг шинэ түвшинд гаргах тухай асуудал, Боловсролын тухай хуульд
өөрчлөлт оруулах асуудал гэхчлэн тун чухал ажлуудад тэр анхаарал
хандуулж, оролцож буй.
Мими
гэх донтуулагч бодис өнөөдөр хуулийн байгууллагынхны анхааралд хүчтэй
орсон. Зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг болсон. Тэгвэл Монгол Улсын
аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц эрсдэл дагуулах хэмжээнд хүрч
болзошгүй байсан уг асуудлыг энэ хэмжээнд авчирч, шийдэлд хүргэхэд
Н.Амарзаяагийн тэмцэл, дуу хоолой ямар хэмжээнд байсныг бид санах л
ёстой.
Тэрбээр
чуулганы хуралдаанд олон асуудлаар байр сууриа илэрхийлж, хууль тогтоох
үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүн. Чуулганы хуралдаанд хэлж буй
үгс, дэвшүүлж буй санаа оноог нь сонсож байхад хөгжлийн бэрхшээлтэй
иргэд, оюутнууд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд руу чиглэсэн, хүний
хөгжлийн бодлогын асуудлыг хөндөж ярьсан олон зүйлс байдаг. За харин
томоохон бодлогын түвшинд бол аймгаа 10 хуруу шигээ мэддэг нь хамгийн
анхны чуулганд хэлж байсан үгсээр нь батлагдаж байсан нь санаанд тод
үлдсэн байна. Мөн тэрбээр агаарын бохирдол, боловсрол, эрүүл мэнд гээд
олон салбар чиглэлийг үргэлж анхааралдаа байлгаж, байр сууриа
илэрхийлэн, хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж яваа юм.
Хүнийг
муулахаасаа урьтан Тэр яг хэн бэ? Тэр юу хийж байгаа вэ? Түүний бодит
үйл хэрэг нь яг юу байна вэ? Нутаг орныхоо төлөө ямар зүйлүүдийг хийж
байна вэ? Түүнийг муучлах шалтгаан болоод байгаа зүйл нь яг хэнд ямар
гай дагуулав, түүнээс болоод хэн хохирчихов гэдэгт нэг анхаарчихдаг
баймаар юм даа, бид.
Түүнийг
бохь зажиллаа, утсаар ярьлаа, хүн загналаа гэхчлэн янз бүрээр л
шүүмжилж байна. Үнэндээ бол би ч хүн, тэр ч хүн, та ч хүн. Энэ үйлдлүүд
эгэл жирийн амьдралын байдаг л үзэгдэл мэт. Магадгүй, тэр дандаа хүний
төлөө сэтгэл зовинож явдаг байж болно. Тэр наадмын нээлтэн дээр утсаар
ярьлаа гэж сошиалаар, мэдээллийн хэрэгслүүдээр чичлээд л байна. Гэтэл
бодит байдал дээр тухайн үед тэр үед яах аргагүй утсаар ярих шаардлага
тулгарсан бол яах вэ? Магадгүй, түүний ойр дотны хэн нэгэн хүн нь үхлийн
ирмэг дээр байсан бол яах юм бэ? Чухам юу болсныг, тэр яагаад утсаараа
ярихаас өөр аргагүй болсныг хэн ч тааж мэдэхгүй байж, харааж чичлэхээ л
урьтал болгоод байгаа нь харамсалтай.
Ёс
зүйгүй үйлийг хийж, хувиа бодон довоо шарлуулж, эрх мэдлээ урвуулан
ашиглаж, төрөөс, төсвөөс төрсөн тэрбумтнуудтай хариуцлагыг тооцсон шиг
тооцож сурах хэрэгтэй болохоос хүний төлөө гэсэн сэтгэлээр зүтгээд
иргэдийнхээ итгэлийг хүлээгээд хүрээд ирсэн хүмүүсийг адлаад, хавчаад
байх хэрэг байхгүй л юм даа.