Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэнгийн хувьд "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг ахиулъя" урианы дор болж дэлхий нийтийн анхаарлыг татсан байна.
Энэхүү экспод Монгол зэрэг Зүүн хойд Азийн орнууд, Төв Ази, Зүүн өмнөд Азийн орнууд зэрэг “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах орнууд ба Бразил, Уругвай, Кени, Мозамбик зэрэг Өмнөд Америк, Африкийн 1500 гаруй аж ахуйн нэгж, дотоод, гадаадын 6000 орчим зочид оролцогчид оролцлоо.
Чанар сайтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи, дижитал ухаалаг бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүд тус үзэсгэлэнд дэлгэгдэв. Оролцогчид хамтын ажиллагааны тухай ярилцаж, үзэсгэлэнд дэлгэгдсэн зүйлсийг сонирхон, үзэл бодлоо солилцов. Энэхүү экспогийн янз бүрийн шинэлэг бараа бүтээгдэхүүн нь экспог улам олон улсын чанартай болгосон байдаг.
Монголын үзэсгэлэнгийн талбай руу ороход Urgana брэндийн үзэсгэлэнгийн талбай онцгой анхаарал татаж байлаа. Олон давхаргат дэлгэцийн тавиур дээр шампунь, нүүрний маск, гарын тос зэрэг төрөл бүрийн цэвэрлэгээ, арчилгааны бүтээгдэхүүнийг эмх цэгцтэй байрлуулсан нь үзэсгэлэн сонирхогчдын анхаарлыг татсан юм.
- Энэ жил бид гурав дахь удаа Монгол-Хятадын экспод оролцож байна. Бид шинэ найзаасаа хуучин найзууд болсон. Манай бүтээгдэхүүн Хятадын хэрэглэгчдэд улам бүр хүлээн зөвшөөрөгдөж байгааг бид мэдэрч байна. Энэ удаад бид 16 нэр төрлийн бүтээгдэхүүн авчирлаа. Тэдгээрийн дотроос бидний гол бүтээгдэхүүн болох байгалийн гаралтай натрон аяга таваг угаагч шингэн нь байгалийн гаралтай орцноос гаргаж авдаг. Энэ нь аюулгүй, байгаль орчинд ээлтэй байдаг бөгөөд угаалгын дараа бохир усыг шууд ургамал услахад ашиглах боломжтой гэж Urgana ХХК-ын захирал Б.Чанцалдулам танилцуулав.
Хоёр талын солилцооны анхны платформоос эхлээд дэлхийн хамтын ажиллагааны өнөөгийн төв болтол Монгол-Хятадын экспо Хятадын хойд зүгт нээлттэй стратеги тасралтгүй гүнзгийрч байгааг гэрчлэв. Хятадын статистик мэдээгээр, 2024 онд Хятад, Монголын худалдааны хэмжээ 18 тэрбум 620 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувиар нэмэгдэж, түүхэн дээд амжилт тогтоосон байна. Хятад улс Монголын хамгийн том худалдааны түнш, хамгийн том импортын эх үүсвэр, хамгийн том экспортын орон гэсэн байр сууриа удаан жил хадгалсаар ирсэн. Энэхүү экспо нь дээр дурдсан бүтээн байгуулалтын ололт амжилтыг харуулах цонх болж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чухал түлхэц хүчин болж байна.
Монгол-Хятадын экспо өдгөө арваад жилийг үдлээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус Экспо Хятад, Монголын хамтын ажиллагаанд тулгуурлаад зогсохгүй Зүүн хойд Ази болон "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтад оролцож буй улс орнуудын хөгжилд ч нөлөөлж ирсэн. Оролцогч улс орон, боловсон хүчний тоо жилээс жилд нэмэгдэж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол-Хятадын экспо нь хамтын хөгжил, хамтын боломжийн төлөөх хамтын ажиллагааны үзэл санааг үргэлж дэмжиж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор, Их Түмэн санаачилга зэрэг олон талт хамтын ажиллагааны механизмын үүргийг бүрэн гүйцэд биелүүлж, "Бүс ба Зам"санаачилгыг Монгол Улсын "Талын зам"-тай холбохыг дэмжсээр ирсэн. Бүс нутгийн улс орнуудын хөгжлийн стратегийн талаарх харилцаа холбоог сайжруулж, бүс нутгийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэд бүтцийн холболтыг дэмжин, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны боломжуудыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.
Энэхүү экспо нь шинэ эрчим хүч, орчин үеийн нүүрсний химийн аж үйлдвэр зэрэг салбарыг хамарсан олон салбарын мэргэжлийн павильон зохицуулж, Хятад, Монгол хоёр улсын хил дамнасан эрчим хүч дамжуулах болон холбогдох технологид анхаарлаа хандуулж, салбарын 30 гаруй ололт амжилтыг харуулсан байна.
Грекийн Фракийн салхины цахилгаан станцын төсөл нь нийт 78.2 мВт суурилагдсан хүчин чадалтай бөгөөд 2019 оны есдүгээр сард тус сүлжээнд холбогдож, жил бүр 180 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэж байна. Өмнөд Африкт хэрэгжүүлж буй Де А төсөл нь салбарынхаа бүх сүлжээг хамарсан дэлхийн хэмжээнд өргөжин тэлж, бүс нутгийг жил бүр 760 сая кВт.цаг цэвэр цахилгаан эрчим хүчээр хангаж, 300,000 өрхийн цахилгааны хэрэгцээг хангаж байна.Эдгээр нь бүгд үзэсгэлэнд оролцсон Хятадын үндэсний эрчим хүчний группийн сүүлийн жилүүдэд эрчим хүчний хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр дэлхийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд олсон ололт амжилтууд юм.
Эх сурвалжаас үзвэл, Хятадын Үндэсний эрчим хүчний групп одоогоор гадаадад хөрөнгө оруулж 15 төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд цахилгаан эрчим хүч, худалдаа, төмөр замын тээврийн инженерчлэл, технологийн судалгаа, хөгжүүлэлт зэрэг бизнесийн цар хүрээтэй, нөөцийн нөөц нь 5 сая киловатт давсан байна.
- Энэ удаад бид Монгол-Хятадын экспогийн платформыг ашиглан эрчим хүчний нөөц, технологийн судалгаа, хөгжлөө дэлхийн түншүүддээ харуулж, улам олон чанарлаг түншүүдийг татна гэдэгт найдаж байна гэж холбогдох ажилтан танилцуулав.
Мөн үзэсгэлэнгийн үеэр "Хятад, Монголын уул уурхайн хамтын ажиллагааны тохиролцоо", "Цэвэр эрчим хүчний салбарын хяналт шалгалт" зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулагдана. CATL, LONGi Green Energy зэрэг дэлхийн топ 500 компанийн 20 гаруй нь тус экспод оролцож, дэвшилтэт технологиудыг харуулан, "Хил дамнасан аж үйлдвэрийн гинжин зураг"-аар дамжуулж "Бүс ба Зам" зангилааны бүсүүдийн үр нөлөөг үзэгчдэд шууд мэдрүүлэв.
Зайрмаг, анхилуун үнэртэй шинэхэн сүү, исгэлэн тараг гэх зэрэг. Сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талбайн амталгааны хэсэг рүү ороход олон төрлийн цагаан идээг хүмүүсийн өмнө дэлгэгдсэн байлаа. Или группийн үзэсгэлэнгийн талбайд Монголд ч худалдаалагддаг сүүн хүчлийн бактерийн ундаа хүмүүст их таалагдсан.
- Одоогоор манай бүтээгдэхүүнүүд Монголын томоохон супермаркетуудаар зарагдаж байна. Дараа нь Или Монгол улсын хэрэглээний зуршил, зах зээлийн эрэлт хэрэгцээний талаар улам гүнзгий ойлгож, Монголын хэрэглэгчдийн амт, тэжээллэг хэрэгцээнд нийцсэн улам олон төрлийн сүүн бүтээгдэхүүн гаргах тал дээр хичээн ажиллана гэж Или группийн дэд захирал Гэн Юэ хэллээ.
Энэ оны эхний хагаст ӨМӨЗО дэлхийн 168 оронтой худалдаа хийсэн байна. Үүний дотор Өвөр Монгол, Монгол улсын худалдааны хэмжээ Хятад, Монголын худалдааны нийт хэмжээний 60 гаруй хувийг эзэлсэн байна. 2015 оноос өнөөг хүртэл Өвөр Монголын "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай хийсэн гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 815 тэрбум юаньд хүрч, мөн хугацаанд импорт, экспортын нийт үнийн дүнгийн 60.4 хувийг эзэлж байна.
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоно. Монгол-Хятадын экспо нь худалдааны арга хэмжээ төдийгүй соёлын солилцоо, технологийн уралдаан, үзэл баримтлалын солилцооны талбар юм. Монгол-Хятадын экспо нь олон улсын шинэ чиг хандлагаар Хятад, Монгол болон дэлхийн бусад улс орон хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааны гүүр болсон байна.

| Зохиогч: | ХАНЬ ШЮЭРҮ |
| Найруулагч: | Б.АРИУХАН |
| Эх сурвалж: | СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ |

Сэтгэгдэл