Сургууль, цэцэрлэг барих байршлуудын газрыг чөлөөлж байна


Сургууль, цэцэрлэг барих байршлуудын газрыг чөлөөлж байна

 

Энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдаж, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай байна.

Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг бүрэн чөлөөллөө. Энэ газарт тус цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.