Өөртөө анхаарал тавьдаг эмэгтэйчүүд илүү их мөнгө олдог


 

Өөртөө анхаарал тавьдаг эмэгтэйчүүд илүү их мөнгө олдог

 

Судалгаагаар сэтгэл татам эмэгтэйчүүд илүү их мөнгө олдог гэсэн  сонирхолтой үр дүн гарчээ. Гэхдээ тэдний стиль, үс засалт, нүүр будалт голлох нөлөөг үзүүлдэг байна. Эцсийн шатны ажлын ярилцлага эсвэл том уулзалтад очихын өмнө цаг гаруй тольны өмнө эргэлдсэн бол та цагаа зөв үрсэн байж магадгүй аж. АНУ-ын "Нийгмийн давхраажилт болон шилжих хөдөлгөөний судалгаа”сэтгүүлд нийтлэгдсэн социологийн судалгаагар "Хувцаслалт, үс засалт, нүүр будалтандаа анхаарал тавьдаг эмэгтэйчүүд анхаардаггүй эмэгтэйчүүдээс илүү цалин авдаг” хэмээжээ.

 

Уг судалгаа нь Ирвайн дахь Калифорнийн Их сургуулийн судлаачид 14000 эмэгтэйчүүдийг сонгон авч, тэдний сэтгэл татам байдал болон орлого хоорондын хамаарлыг судалжээ. Судалгаанд хамрагдагсдаас орлого, ажил, боловсрол, зан араншин болон бусад шинж чанарын талаарх төрөл бүрийн асуултыг асуув. Түүнчлэн ярилцага авагчид тухайн хүний сэтгэл татам байдал, гадаад төрх байдалд үнэлгээ өгчээ.

Өмнөх судалгаануудын нэгэн адилаар энэ судалгаагаар ч гэсэн "Сэтгэл татам хүмүүс илүү цалин авдаг” болох нь тогтоогджээ. Судалгааны дүгнэлтээр гадаад төрх буюу нүүр будалт, үс засалт, хувцаслалт зэрэг цалингийн ялгаатай байдлын үндсэн хүчин зүйл болох нь тодорхойлогджээ. Харин эрэгтэйчүүдийн гадаад төрх байдал тийм ч чухал нөлөө үзүүлдэггүй байна.

Судлаачдын үзсэнээр маш сэтгэл татам хүмүүс нь дундаж зэргийн сэтгэл татам хүмүүсээс даруй 22 хувиар илүү орлого олдог байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн сэтгэл татам байдалд тэдний стиль чухал нөлөө үзүүлдэг болохыг дурдах нь зүйтэй болов уу.

Ингэхээр ихэнх эмэгтэйчүүдийн хувьд гадаад төрх байдлаа зөв авч явбал сэтгэл татам байж чадах аж. Харин эрэгтэйчүүдийн сэтгэл татам байдлын тал хувь нь гадаад төрхнөөс шалтгаалдаг байна.

Гэхдээ уг судалгаанд хамрагдсан сэтгэл татам эмэгтэйчүүдийн цалингийн хэмжээ эрэгтэйчүүдийнхээс  бага байжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.