Монгол Улсын Засгийн газар 2017 оноос хэрэгжүүлж ирсэн гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зогсоохоор боллоо.
Тус хөнгөлөлт нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл оройн 21:00–өглөөний 09:00 цагийн хооронд үйлчилдэг байсан бөгөөд нийслэл, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сумын гэр хорооллын айлууд хамрагддаг байв.
Хөнгөлөлтөд хамрагдахын тулд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй байх, хэрэглээг ахуйн зориулалт болон халаалтанд ашиглах, цагийн ялгаварт тарифын тоолууртай байх зэрэг шаардлага тавигддаг. Цахилгааны төлбөрийг өдөр, орой, шөнийн хэрэглээгээр нь ангилан гурван шатлалт тарифаар тооцож, 150 кВт.ц хүртэл, 151–300 кВт.ц, 300 кВт.ц-аас дээш хэрэглээгээр нийлбэр дүнг гаргадаг байна.
Иймд албаныхан дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдийг цахилгааны хэрэглээгээ зохистой төлөвлөж, зардлаа тооцоолохыг зөвлөж байна.
Ч.Юмчирдулам

Сэтгэгдэл