Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна" гэсэн дуудлага өнөө өглөө /2018.10.24/ 04:37 цагт тус дүүргийн онцгой байдлын хэлтэст иржээ.Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 04:45 цагт очиход 5 ханатай гэр,"Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт нэр, хаяг, нас хүйс тодорхойгүй 3 том хүн, 2 хүүхэд өртөж нас барсан байжээ. Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл