АН-ын бүлэг чуулганыг орхин гарлаа


 

АН-ын бүлэг чуулганыг орхин гарлаа

 

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /10.00/ эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд АН-ын бүлгийнхэн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан агуулга бүхий лоозон барьсан байв. Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр "АН-ын бүлэг аравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрэв шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол өнөөдрөөс эхлэн хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. УИХ-ын гишүүдийг зохион байгуулалтайгаар авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна. Сонгогчдын итгэлийг алдсан, шударга ёсыг уландаа гишгэсэн өөрийн компанидаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг мөн шаардаж байна. Энэ бүхнээс алдагдсан боломжийг ард иргэдэд буцаан олгох ажлыг Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж бид үзэж байна. Тийм учраас дээх зөрчлүүдийг арилгатал УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4.10-т зааснаар хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа мэдэгдэж байна” гэв. Ийнхүү Д.Эрдэнэбат даргыг дээрх мэдэгдлийг хийсний дараа АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарав. Харин чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Эх сурвалж:www.polit.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.