“Дижитал”-ын Бааварыг хар тамхины хэргээр дахин шүүнэ
Дижитал хамтлагийн ахлагч Ш.Батбаяр хар тамхины хэрэгт дахин холбогджээ. Түүнийг энэ пүрэв гаригт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шүүх юм банйа. Түүнтэй хамт Д.Манлайжаргал болон М.Бадрал нарыг шүүх юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 230.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Сэтгэгдэл